Нэр дэвшигчидтэй холбоотой 30 фэйсбүүк хаягийг хаалгана

УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар ирэх зургадугаар сарын 2-ноос сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхлүүлэх ёстой. Гэвч хуульд заасан хугацаанаас өмнө нэр дэвшигчдийг сурталчилсан фэйсбүүк хаяг нээгдэн, ажиллах болжээ.

Иймээс  Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар фэйсбүүк хаягт хяналт тавин, нэр дэвшигчидтэй холбоотой сурталчилгаа, чансаа тогтоох зорилготой санал асуулга явуулсан 30 фэйсбүүк хаягийг хаалгах дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байгаа ажээ.

УИХ-ын 2020 оны сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл оролцохоор мандатаа аваад байгаа юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү