Илгэн гуталны толбыг харандааны баллуураар арилгаж болдог

Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан уншигчдадаа илгэн гутал арчлах зөвлөгөөг хүргэж байна. 

Нэн түрүүнд та илгэн гуталны багс аваад гутлаа хуурай эсэхийг сайтар шалгаарай. Илэг нь зөөлөн ширхэгтэй тул тусгай багсаар цэвэрлэгддэг бөгөөд энэ багсыг илгэн гутал цэвэрлэх зориулалтын тусгай бүрдлээс худалдан авч болно. Таны авсан гутал дээр анхааруулга шошго байвал үйлдвэрлэгчийн зааврыг дагана уу. Илгэн материал нь усанд хэт мэдрэг тул үндсэн бохирдол, элэгдэл нь хуурай үедээ маш сайн цэвэрлэгддэг.

Бохирдлыг арилгахдаа багсаар зөөлхөн сойздоорой. Гутлан дээрээ хуримтлагдсан бохирдол болон тоосыг арилгахдаа илгэн гутал цэвэрлэх зориулалтын сойз, багсаар хөнгөхөн сойздоорой. Нааш, цааш үрэхгүйгээр байнга нэг чиглэлд сойздоно. Энэ хир буртагнаасаа салсан даруйд таны гутал шинэхэн харагдах болно.

Сэв, зурлага гэх мэт толбыг арилгахдаа багсаараа хүчтэй сойздоорой.

Сэв, толбоо арилгахдаа илэгнийхээ ширхэгийн дагуу нэг чиглэлд дарж сойздоорой. Яг толботой хэсгийнхээ илэгний ширхэг дээрээ дарж ширхэгийг нь нааш, цааш сөрвийлгөн босгож хүчтэй сойздоорой. Дахин хэлэхэд, эдгээр сэв, толбыг илгэн гутал цэвэрлэх зориулалтын сойзоор маш сайн цэвэрлэж болно.

Сойзоор үрээд арилахгүй байгаа, гутланд наалдсан, гүн шигдсэн сэв, толбыг арилгахын тулд илэгнийхээ ширхэгийг босгоно. Ингэхийн тулд толботой хэсгээ зориулалтын хутгаар үрнэ.

Гүн бөгөөд арилахгүй байгаа толбонуудад баллуур ашиглаарай. Сойзоор арилахгүй байгаа сэв, толбыг харандааны баллуур эсвэл жижиг каучук, резин /ихэнх гутлын улыг хийдэг атираатай резин/-ны өөдсөөр амархан арилгадаг. Мөн та яг ийм төрлийн сэв толбыг арилгахад зориулагдсан илгэн гуталны тусгай баллуур ашиглаж болно. Толбоныхоо хэр зэрэг гүн бохирдсон байгаа эсэхээс хамаарч тохирох хэмжээний даралттайгаар баллуураа хэрэглээрэй.

Илгэн гутлыг хамгаалах нь. Бүрэн цэвэрлэгдсэн үед эсвэл анх худалдаж авангуутаа илгэн материал хамгаалагч шүршигчээр гутлынхаа гадаргыг шүршинэ үү. Ингэх нь цаашид үүсэх сэв толбо бохирдлоос урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Илгэн гутлаа дахин тоос шороо бохирдолтой мөн гэмтэлтэй болгохгүйн тулд ирэх он жилүүдийг угтаж ямар нэгэн хамгаалалтын шүршигч байнга хэрэглэж байгаарай.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү