БНСУ-аас ирэх тусгай үүргийн онгоц 20.22 цагт Буянт-Ухаад газардахаар болжээ

БНСУ-аас иргэдээ авч ирж байгаа тусгай үүргийн онгоц 17.00 цагт газардана гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлж байсан ч цаг нь хойшлогджээ. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20.22 цагт Буянт-Ухаад газардахаар болсон байна. Тус онгоцоор нийт 251 зорчигч ирж байгаа бөгөөд үүнээс 17 жирэмсэн эмэгтэй, 0-16 насны 21 хүүхэд, өндөр настай 56 хүн байгаа аж.

Нислэгт ХӨСҮТ-ийн эмч, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хамт явж байна.

Ирсэн зорчигчид болон нисэх багийнхныг Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу 21 хоног тусгаарлах юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү