Ч.Хүрэлбаатар: Гурван төрлийн ААН, компанийн ажилчдад ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэл хамаарахгүй

  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Бид ямар нэг шийдвэр гаргахдаа дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг судалж, харьцуулж, бодож байж хэрэгжүүлдэг. ОУВС-гаас дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0 хувьтай, БНХАУ-ын эдийн засгийг 2 хувиар өснө гэж тооцоолж байна. Нийт 205 оронд коронавирусийн халдвар бүртгэгдээд байгаа нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулж байна. 

Эрүүл мэндийн салбарт гадаадын хөнгөлөлттэй зээл, тусламжаар нэн шаардлагатай 20.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдсэн байгаа. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой зарим зардлуудыг танасан. Уг зардлаар хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 30.000 төгрөг болгоно. 

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс бүх аж ахуйн нэгж, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд гурван төрлийн ажилтнууд хамаарахгүй. Тодруулбал, 

  • Улсын төсвөөс цалингаа авдаг албан хаагчид
  • Төрийн болон орон нутгийн өмчит ААН
  • Тендер зарлагддаг, одоо тендерээр ажлаа хийж байгаа компаниуд ХХОАТ-аас чөлөөлөгдөхгүй.

Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг даатгуулагчдад ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгоно. Үүнд, төрийн байгууллагын шийдвэрээр үйл ажиллагаа нь зогссон ч ажлын байраа хадгалж байгаа ААН-үүдийн ажилчид багтана. 

Мөн цахилгааны төлбөрөө төлж амжаагүй бол цахилгаан тооцохгүй, алданги тооцохгүй. 

Үйл ажиллагаа нь доголдсон хувийн хэвшлийн ААН, иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг 0 болгож байна. Ингэхдээ, 

  • Улсын төсвөөс цалингаа авдаг албан хаагчид
  • Төрийн болон орон нутгийн өмчит ААН
  • Тендер зарлагддаг, одоо тендерээр ажлаа хийж байгаа компаниуд нийгмийн даатгалын шимтгэлээ төлнө. 

Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан ААН-ийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлнө. Үүнд, 

Төвлөрсөн зах, худалдааны төвүүд, үйлдвэр, үйлчилгээний газрууд, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалттай байр, талбай хамаарна" гэлээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү