ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Кремльд хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр А.Б.Миллер 2019 оны “Газпром” НХН-ийн тайлан, мөн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, Дорнод Сибирь болон БНХАУ-ыг байгалийн хийгээр хангах боломжийн талаар мэдээлэл өгөв.

Мөн тэрээр ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” (Сила Сибири – 2) хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах боломжийг судлах ажлын хүрээнд хийгдсэн урьдчилсан судалгаагаар тус маршрутаар БНХАУ-д нэг жилд 50 тэрбум куб.м хий нийлүүлэх бүрэн боломжтой болохын зэрэгцээ эдийн засгийн хувьд үр ашигтай, зардал багатай байх дүгнэлт гарсныг мэдэгдэж, хөрөнгө оруулалтын өмнөх үе шат буюу урьдчилсан ТЭЗҮ, “Сибирийн хүч-2” хийн хоолойн зураг төсөл боловсруулах ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинээс хүссэн байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин дээрх санал, дүгнэлтийг сонссоны дараагаар “Сибирийн хүч-2” хийн хоолойн урьдчилсан ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах зөвшөөрлийг олгож байгаагаа мэдэгджээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү