Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Мосвкагийн онгоцоор ирсэн байна

Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, БНСУ, Япон, Европын орнуудаас 1000 иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчирч буй. Ингэхдээ нэн түрүүнд өндөр настай, жирэмсэн, нялх хүүхэдтэй, хагалгаа эмчилгээнд орсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ татаж авахаар тооцож байна гэсэн юм. 

Улмаар БНСУ-аас 244 иргэнээ авчирсан бол өнөөдөр Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэг 07.58 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардаж, уг нислэгээр 231 иргэн эх орондоо ирлээ. 

Тэгвэл уг иргэдийн дотор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирсэн байна. Тэрбээр одоо онгоцноосоо буугаагүй бөгөөд онгоцонд ариутгал хийж байгаа аж. 

Өнөөдөр ирсэн иргэдийг "Энхсаран" сувилал, "Амар" зочид буудалд 14 хоног тусгаарлах бөгөөд ЗТХЯ-ны найман автобус, эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагын алба хаагчид тусгаарлах байранд хүргэхээр ажиллаж буй юм. Зорчигчдын ачаа, тээшийг 14 хоног ариутгасны дараа хүлээлгэн өгөх юм. (Тусгаарлах байранд дагаж мөрдөх журмыг энд дарж үзнэ үү)


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү