Байгалийн үзэгдэл мөсөн хотхон "бүтээжээ"

АНУ-ын Нью-Йорк мужид байрладаг Эри нуурын захад амьдардаг иргэд санаанд оромгүй үйл явдлын гэрч болжээ. Энэ бүс нутагт хүчтэй салхины улмаас нуурын ус эргийн ойролцоох байшингууд руу цацагджээ.

Энэ үйл явдал хүйтэн цаг агаартай давхцаж, нуурын эргийн дагуух байшингууд болон зам, талбай мөсөөр хучигдсан байна. Эд Мис гэх оршин суугч хэвлэлд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн пүрэв гарагт бүх зүйл хэвийн байсан ч баасан гарагаас мөстлөгийн үйл явц эхэлсэн гэдгийг хэлсэн байна.

Тэрбээр Нью-Йорк мужийн захирагч орон гэр нь мөсөнд автсан иргэдэд тусламжийн гараа сунгана гэдэгт итгэлтэй байгааг илэрхийлжээ. Харин зарим иргэн үлгэрт гардаг мөсөн хотхон бодит амьдрал бий болоод байгаад ихээхэн тааламжтай хандаж байгаа талаар ярьжээ. Эри нь Хойд Америкийн 4 дэх том нуураар нэрлэгддэг юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү