Улаанбаатар, Завханы иргэнийг тусгаарлажээ

Завхан аймагт өчигдөр нэг тохиолдол бүртгэгдэж тусгаарлагджээ. Тухайн иргэн хоёрдугаар сарын 6-12-ны хооронд Гашуунсухайт боомтоор БНХАУ руу зорчоод ирсэн  бөгөөд халуурсан, хатгалгааны шинж тэмдэгтэй байсан учраас тусгаарласан байна. Түүнтэй хамт автобусанд явсан 40 хүнийг хамгаалалтад авсан байна.

Мөн ХӨСҮТ-д нэг иргэнийг өчигдөр тусгаарласан аж. Тэрбээр Хятадын Тянжинь хотод сурдаг оюутан байсан ба хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатар чиглэлийн  нисэх онгоцоор ирсэн юм байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү