Сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлана

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаад коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд удахгүй болох сар шинийн баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 08:00 цагаас 2020 оны 2 дугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэрийг гаргалаа.

Үүнд улс, хот хоорондын авто болон төмөр замын хөдөлгөөн бүрэн хамаарч байгаа бөгөөд  иргэний нислэгийг хязгаарлахгүй юм байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү