Өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтын нэгдсэн дүн өнөөдөр гарна

Татварын ерөнхий газраас 2019 онд НӨАТ-ын буцаан олголтоор 911 мянга 707 албан татвар төлөгч иргэнд 148.6 тэрбум төгрөгийн урамшуулал олгох ажээ.

Үүнээс хоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар НӨАТ-ын тухай хуулийн нөхцөл шаардлага хангасан 882 мянга 814 татвар төлөгч иргэнд 144.3 тэрбум төгрөгийн урамшууллыг олгосон байна. Сангийн сайдын баталсан “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журам”-ын 6.18-д заасны дагуу ажлын гурав хоногийн дотор Төрийн сангаас эцсийн байдлаар Татварын ерөнхий газарт мэдээллийг хүргүүлэх ажээ.

Үүний зэрэгцээ, татварын шинэчлэлийн хүрээнд НӨАТ-ын урамшууллыг улирал бүр буцаан олгохоор болсон. Энэ хүрээнд 2020 оны нэгдүгээр улирлын буцаан олголт ирэх дөрөвдүгээр сард иргэдийн дансанд шилжих юм байна. Харин хоёрдугаар улирлын буцаан олголт долдугаар сард, гуравдугаар улирлын буцаан олголт аравдугаар сард тус тус иргэдийн бүртгэлтэй дансанд шилжинэ. Харин оны дөрөвдүгээр улирлын буюу жилийн эцсийн  урамшууллыг  дараа жилийн эхний хагаст багтаан олгоно.  Иймээс иргэд хувийн мэдээлэл зөрүүтэй эсвэл төлбөрийн баримтаа тухайн улиралдаа бүртгүүлж амжаагүй  шалтгаанаар НӨАТ-ын буцаан олголтоо нэгдүгээр улиралдаа авч чадаагүй бол дараагийн улиралд өссөн дүнгээр буцаан олголтоо авах боломжтой аж.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү