Уяачид засгийн газрын тогтоол, онц дэглэмийг үл тоон хурдан морины үсэргээн зохиожээ

2019 онд Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийн хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглолоо  тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нар болон бүх шатны Засаг дарга нарт даалгасан.Энэ нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа.   

Улсын хэмжээнд хөл хорио тогтоогоод буй энэ цаг үед Орхон аймгийн морины хорхойтнууд Хоёрдугаар сарын наймны өдөр “Үсэргээн” зохион байгуулж, том толгойлжээ. Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Засгийн газрын тогтоол, Аймаг, сумын Засаг даргын захирамж хорио цээрийг үл тоомсорлож, тус уралдаанд 30 орчим морьд уралджээ. Зарим эх сурвалжийн мэдээлсэнээр уяач тус бүр 100 000-ийн бооцоотой уралдсан гэнэ. Гэвч энэ талаар Орхон аймгийн Уяачдын холбооны нарийн бичгийн дарга Энхтөр мэдэхгүй, манайхаас зохион байгуулаагүй гэсэн юм. 

Засгийн газрын тогтоол, захирамжаас дээгүүр авирлагчид хэн байв? Тухайн үед хүүхэд эрсдсэн бол эрсдлийг хэн үүрэх байсан бэ.

"Дүнжингарав-2018" морин уралдааныг зохион байгуулсан улсын тод манлай уяач Д.Дагвадорж, улсын манлай уяачдын цолыг хураасан байдаг. Тэгвэл онц дэглэмийн үед засгийн газрын хүчинтөгөлдөр хэрэгжиж буй тогтоол, захирамжийг үл тоомсорлон, хамгаалах хэрэгсэлгүй, хүүхдийн эрүүл мэнд, эрх, зөрчин уралдаан зохион байгуулагчдыг хэрхэх вэ. Энэ чиглэлд холбогдох шат шатны байгууллагууд шалгалт зохион байгуулах нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү