Өмнөд Солонгосын трансжендэр цэрэг түүнийг ажил үүргээс нь чөлөөлсний төлөө шүүхэд ханджээ

Өмнөд Солонгосын трансжендэр цэрэг өөрийг нь хүйсээр ялгаварлан гадуурхан ажил үүргээс нь чөлөөлсөн гэж үзэж тус улсын шүүхэд хандах болно гэдгээ мэдэгджээ.

22 настай Бён Хүй Сү нь Солонгосын армид эрэгтэй гэж бүртгүүлэн элсэн орж ажил үүргээ гүйцэтгэж байсан боловч жендэрийн дисфори болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар шаналж байгаад өнгөрсөн жилийн сүүлээр хүйсээ солиулах  мэс засал хийлгэжээ. Иймд цэрэг армийн дээд бүрэлдэхүүн түүний энэ үйлдлийг буруутгаж, ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байна.

Олон нийт болон “Бэлгийн цөөнхийн байгууллагаас” тэдний шийдвэрт ундуйцан, хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхаж, эрхийг нь боон хаагдуулж байна хэмээн саяхан хүйсээ солиулсан цэргийн хамт тэмцэн, шүүхээр заргалдах болжээ.

Энэ мэтчилэн хүйсийн асуудал Солонгосын цэрэг армийн дунд ихээхэн маргаантай байдаг ажээ.

Бидний өмнө нь нийтэлж байсан энэ мэдээллийн талаарх дэлгэрэнгүйг эндээс уншаарай.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү