“О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

Гадаадын иргэн, харьяатын газраас “Цахим засаг” үндэсний хөтөлбөр болон байгууллагынхаа “Цахим иммигрейшн” зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй, түргэн шуурхай хүртээмжтэй хүргэх зорилгоор өнгөрөгч 5 дугаар сараас эхлэн жуулчин "J", бизнес “B”, албан хэрэг “А”, суралцах “S” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох 6 төрлийн үйлчилгээг цахимжуулаад байгаа юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэдэд олгодог “О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор шийдвэрлээд байна.

Уг цахим үйлчилгээ авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон https://evisa.mn/ хаягаар шууд нэвтэрч, цахим зөвшөөрлийн хүсэлтээ ирүүлэх боломжтой аж.

Энэхүү цахим үйлчилгээ нэвтэрснээс хойш “J”, “B”, “А”, “S1,S2” суралцах, олон удаагийн орох, гарах визийн зөвшөөрөл зэрэг нийт 5 мянга гаруй иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү