АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр зогсоолоо

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн “Алтай таван богд” уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т/ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат П /40 настай, эрэгтэй/ “Алтай таван богд” ууланд авиралт хийж яваад буцаж ирээгүй гэсэн мэдээлэл 09 дүгээр сарын 22:11 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 09 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд Алтай таван богдын Малчны оргил, Хүйтний оргилд эрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоож, Алтай таван богд уулын ойр хавьцаа газар нутгаар эрэн хайх ажиллагааг явуулсан.

ОБЕГ-ын даргын шийдвэрээр 09 дүгээр сарын 27-оос эхлэн “Монголын Уулчдын холбоо”-ны уулчид болон баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын уулчин аврагчдаар хүч нэмэгдүүлэн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан боловч ар гэрийн хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг өнөөдөр зогсоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү