Баавгайд бариулж нас барсан байж болзошгүй хоёр хүн олджээ

2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Могойн гол” гэх газар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэх хугацаанд айлын гэр нурсан байхыг хараад очиж шалгатал баавгайд бариулж нас барсан байж болзошгүй 2 хүн байна гэх дуудлага мэдээллийг ирүүлсэн.

Тус дуудлага мэдээллийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн авч Газрын даргаар удирдуулсан ажлын хэсэг гарч хэрэг учрал болсон гэх газарт үзлэг хийж ажиллахад Талийгаач нь 1964 онд төрсөн эрэгтэй О, мөн түүний хүү 8 настай хүү Б нар хэргийн газарт нас барсан болохыг тогтоосон.

Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Сүүлийн үед ОХУ-д ойн хээрийн түймэр их гарсантай холбоотой зэрлэг ан амьтад ойгоор дамжиж манай улсад орж ирсэн байхыг үгүйсгэхгүй учир хөдөө орон нутаг ялангуяа малчин иргэд маань сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү