233 цэцэрлэгийн хүүхдийг томуугийн эсрэг вакцинаар үнэ төлбөргүй дархлаажуулна

МУ-ын Засгийн газрын хөрөнгөөр, НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан эхний ээлжийн томуугийн 159.500 хүн тун  вакциныг хүлээн авлаа.  Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн төрийн өмчийн 233 цэцэрлэг, 6 асрамжын төвийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж эхлээд байна.

Иргэн та хүсвэл Улирлын томуугаас сэргийлэх сайн дурын дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн сэргийлэх тарилгын кабинетад 8.30-14.30 цагийн хооронд хийж байгаа бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү