Хакүхо М.Даваажаргал бүх Японы аварга болжээ

Бүх Японы аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээн өнгөрсөн есдүгээр сарын 30-нд Токио хотын Кокүгикан ордонд болж, дээд зиндаанд их аварга Хакүхо М.Даваажаргал түрүүлжээ.

Тэрбээр тус тэмцээнд 12 жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж байгаа юм байна.

Их аварга хагас шигшээд өнгөрсөн намрын тэмцээний аварга сэкивакэ Митакэүмиг, шигшээ барилдаанд Хокүтофүжиг ялсан байна. Баруун гарын хуруу хугарсны улмаас Намрын тэмцээнийг дуусгаж чадаагүй ч энэ удаад тав дараалан ялж түрүүллээ.

Мөн энэ өдөр Мэйжи сүмд дохёнд гарах ёслол үйлдэхдээ шинэ гоёлын мавашигаа сэтгүүлчдэд танилцуулсан байна.  

Шинэ гоёлын маваши нь чонын зурагтай, 2020 оны Токиогийн олимпийн тэмдэг, Япон, Монголын далбаатай ажээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү