Э.Бэхбаяр, Т.Тулга, С.Батцэцэг нар өнөөдөр дагаж барилдана

“Нур-Султан-2019” чөлөөт бөхийн ДАШТ-ий гурав дахь өдрийн хагас шигшээ барилдаанууд боллоо. Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр, 65 кг-д ОУХМ Төмөр-Очирын Тулга, эмэгтэйчүүдийн 68 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг нарын ялсан бөхүүд шигшээд шалгарснаар өнөөдөр дагаж барилдахаар боллоо.

Харин 62 кг-д ОУХМ Э.Гантуяаг ялсан БНАСАУ-ын Рим Жон Сим хагас шигшээд ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү