Улаанбаатарт шөнөдөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зарим газраар, 12-нд ихэнх нутгаар бороо орж, сэрүүсч, салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2019 оны 09-р сарын 09-ний 12-18 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 4-9 м/сек. 21-23 хэм дулаан байна. 


2019 оны 09 дүгээр сарын 10-ний 20 цагаас 09 дүгээр сарын 11-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм, Алтайн өвөр говиор 12-17 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж нутгийн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд     7-12 метр. Шөнөдөө Онон, Улз голын хөндийгөөр 2-7 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө бүх нутгаар 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 хэм, өдөртөө 22-24 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зарим газраар, өдөртөө зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд    7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.


2019 оны 09 дүгээр сарын 12-нээс 09 дүгээр сарын 16-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13, 14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар, 13-15-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 12-ноос ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү