“Линлин” далайн шуурганд монгол хүн өртөөгүй

Есдүгээр сарын 8-ны өдөр Солонгосын хойгийн баруун хэсгээр дайран өнгөрсөн “Линлин” далайн шуурганы улмаас гурван хүн амь насаа алдаж, 24 хүн бэртэж, урьдчилсан байдлаар 67.8 тэрбум воны хохирол учирсан талаар БНСУ-ын Онцгой байдлын газраас мэдээллээ. 

Далайн шуурганы улмаас хувийн орон сууц, олон нийтийн байгууламжийн нийт 3653 барилга байгууламжид хохирол учирч, цагаан будаа, тариалангийн талбай, ногоон хүлэмжийн байгууламжийн нийт 14468 га талбай өртсөн байна. 

Монгол иргэд далайн шуурганд өртөж, гэмтсэн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй тухай Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас мэдэгдлээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү