Хоолны мах бүдүүн хэрчлээ гэж эхнэрийнхээ хоёр хурууг зүсжээ

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд оршин суух иргэн "Нөхөр согтуу хутга бариад агсан тавиад байна” гэх мэдээллийг цагдаагийн газарт өгсөн байна. Дуудлагын дагуу шалгахад тус хорооны ... тоотод оршин суудаг 45 настай иргэн С нь архидан согтуурсан үедээ "Хоолны мах бүдүүн хэрчлээ" гэж хамтран амьдрагч 43 настай иргэн "С" -ийн зүүн гарын дунд болон ядам хурууг зүсэж, гэмтэл учруулсан үйлдлийг таслан зогсоожээ.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү