Гучин ногтруу барих зөвшөөрөлтэй ч зургаан шувуу нэмж барьсан байжээ

Авто тээврийн шалган бүртгэх товчоо, хяналтын цэгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид 24 цагаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн XII хорооны нутаг, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоох авто тээврийн шалган бүртгэх товчоогоор

Шувуу тээвэрлэсэн гадаадын болон монгол иргэд БОАЖЯ-наас 50 идлэг шонхор шувуу соёлын зориулалтаар барих зөвшөөрөл авсан ч орон нутгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй, эрх бүхий албан тушаалтнаар идлэг шонхор шувуу барьсан тухай акт үйлдүүлээгүй, амьтны нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсвийн дансанд тушаасан баримтгүй байжээ. Мөн 30 ногтруу барих зөвшөөрөлтэй ч зургаан шувуу нэмж барьсан зэрэг зөрчил гаргасан аж. Холбогдох албаныхан шувууг нийслэлийн Байгаль орчны газрын Ан амьтан асрах төвд байршуулан, эзэн холбогдогчийг нь байцааж, бичиг баримтыг нь шалгаж байгаа аж.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү