Боом өвчин гарсан Баяндун сумаас гадагш чиглэсэн хөдөлгөөнийг хаалаа 

Боом өвчний голомт, сэжигтэй бүсийн мэдрэмтгий мал сүргийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3 ажлын хэсэг ажиллаж голомтын бүсийн 2 малчин өрхийн 1514 толгой мал, сэжигтэй бүсэд байрлах 8 өрхийн 7333, сумын төвийн 47 малчин өрхийн 1599 толгой мал, нийт 10479 толгой малыг 100 хувь урьдчилан сэргийлэх дархлаажуулалтанд хамруулж дууссан.

Өвчлөлт зогссоноос хойш 14 хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг цуцална. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн сумын Онцгой байдлын комиссын хуралдаанаар сумаас гадагш чиглэсэн хөдөлгөөнийг түр хугацаанд хориглосон шийдвэр гарлаа.

Иймд иргэд та бүхэн баг хооронд, хөрш зэргэлдээ сумд болон аймаг хот, сумын төв дотор машин техникээр хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү