Их хэмжээний хөгцөрсөн будаа оруулах гэж байсныг илрүүлж, буцаажээ

Улсын хилээр их хэмжээний хөгцөрсөн цагаан будаа импортлох гэж байсныг хилийн мэргэжлийн хяналтын албанаас илрүүлсэн байна.

Тодруулбал, Өнөөдөр /2019 оны наймдугаар сарын 5/ Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор БНХАУ-аас нэр бүхий компанийн импортолсон 60 тонн цагаан будаа нь тээвэрлэлтийн горим зөрчигдсөний улмаас хөгцөрсөн байжээ. Хилийн мэргэжлийн хяналтын албанаас уг үйлдлийг таслан зогсоож, экспортлогч оронд нь буцаасан байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү