Эхний хагас жилийн байдлаар онхолдсон осол 461 бүртгэгдсэнээс 185 хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн алба өнгөрсөн амралтын өдрүүдэд 483 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 310 зөрчлийг шалгажээ. Бүртгэсэн ослын улмаас, нийслэлд 16 хүн бэртэж, орон нутагт 2 хүн нас баржээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал,

Энэ сарын 3-ны 06.30 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, 2-р баг “Нарстайн ам” гэх газар засмал замд "Hyundai Mighty" загварын автомашин онхолдож жолооч 49 настай, эрэгтэй Л нас барсан байна. Мөн энэ сарын 4-ний 09.20 цагийн орчимд Дундговь аймгийн Луус сумын “Цомог” гэх газар засмал замд "Mitsubishu minicab" загварын автомашин онхолдож, жолооч Б амиа алджээ.

Замын цагдаа нар согтуугаар жолоо барьсан 70 жолооч илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Согтуу жолоочийн буруугаас гурван явган зорчигч бэртсэн байна.
Эхний хагас жилийн байдлаар, онхолдсон осол 461 бүртгэгдэж 185 хүний амь нас хохиржээ. Эдгээр олсын 410 буюу 88.9 хувь нь орон нутгийн замд гарсан байна.

Дээрх ослын шалтгааныг судлан үзэхэд, хурт хэтрүүлсэн, гүйцэт түрүүлэх үйлдэл буруу, гэрэл шилжүүлээгүй, согтуугаар жолоо барьсан зэрэг нөхцөл байдал дийлэнхийг нь эзэлжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү