"Сонгодог аялгуу" симфони найрал хөгжмийн тоглолт хийнэ

Дорнод аймгийнхан Хэрлэн мөрний эрэг дэх "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэндээ "Сонгодог аялгуу" симфони найрал хөгжмийн тоглолтыг энэ оноос эхлэн жил бүрийн наймдугаар сарын 4-ний өдөр тогтмол зохион байгуулж байхаар шийдвэрлэжээ. 

Тус аймгийн "Алтангадас" одонт Хөгжимт драмын театр аймгууд дундаа симфони оркестртэй орон нутгийн театр гэдгээрээ давуу талтай. Үүндээ түшиглэн ард иргэддээ сонгодог хөгжмийн соёлыг түгээж байхаас гадна дотоод, гадаадын жуулчдыг татах томоохон арга хэмжээ болгох зорилготой юм байна.  


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү