Цангис жимсний ач тус

-Цангис жимс нь зүрхэнд хэд хэдэн талаараа ашиг тустай. Артерийн судасны хананд бөөгнөрөх холестриний түвшинг бууруулна. Мөн атеросклероз (артерийн судасны хатуурал) үүсэхээс сэргийлнэ. Үүний үр дүнд шигдээс болон цус харвах эрсдэл багасах бөгөөд харин та харвалт өгсөн бол өвчин даамжирахаас сэргийлэхэд дэм болно. 

-Цангис жимсэнд антиоксидант их агуулагддаг учир таны биеийг цэвэрлэдэг. Ингэснээр таны биеийн бодисын солилцоо болон хоол боловсруулах системийг эрчимжүүлж, хоол боловсруулах замын хэвийн бичил биетэнг дэмжиж, биеийн жинг бууруулдаг. 

-Өдөр тутмын хэрэглээндээ цангис жимсийг хэрэглэх нь буйлны үрэвсэл болон бусад өвчлөлүүд, шүд цооролт, шүд ургахад үүсэх өвчлөлүүдээс сэргийлдэг. 
-Цангис жимсний шүүс нь шээсний сүвийн халдварыг устгадаг. Цангист агуулагддаг proanthocianidin нь умай болон давсагны хананд бактер наалдахаас сэргийлдэг. Өдөр бүр 1 аяга цангис жимсний шүүс ууснаар бөөр, шээсний замын өвчлөлөөс сэргийлж, өвчилсөн хэсгийг эмчлэх тустай. 

-Лабораторийн судалгаагаар хавдрын эсүүд өсөн нэмэгдэхээс сэргийлдэг гэдгийг тогтоосон. Мөн хавдраас урьдчилан сэргийлэх бөгөөд нэгэнт үүссэн хавдрыг тархах, түргэн ургахаас сэргийлнэ. Хөх, түрүү булчирхай, бүдүүн гэдэс, уушигны хавдраас сэргийлэх боломжтойг тогтоосон. 
-Лимоны хүчил болон цангист агуулагддаг бусад уургууд нь бөөрний чулуужилт, бөөрний болон давсагны өвчлөлүүдээс сэргийлэхэд тусална.

-Мөн антиоксидант нь биеийн хөгшрөх явцын үндэс болдог чөлөөт радикалуудыг устгадаг байна. Зөвхөн арьсыг залуу харагдуулаад зогсохгүй, дотоод эрхтнүүд ямар нэгэн өвчлөлгүйгээр эрүүл байх боломжийг бүрдүүлдэг. 

-Дархлааг дэмжиснээр ханиад томуу тусах давтамжийг бууруулна. 

-Үрэвслийн эсрэг үйлдэлтэй 
-Хеликобактерийг устгана 
-Витамин С, төмөр, кальци, калийн агууламж өндөр 
-Мэдрэлийн эс сөнөрөхөөс хамгаалж, хөгшрөлтөөс сэргийлнэ 
-Цус багадалтаас сэргийлнэ. 
-Нэг аяга цангис жимс ердөө л 45 калори иймд та жин нэмнэ гэж айх аюулгүй.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.32.xxx] 7 сар
аньс цангис өөр өөр жимс үү
Зочин [192.82.67.xxx] 2 сар
шал өөр шдээ