Цалин, амралт, тэтгэвэр, тэтгэмжийг хэрхэн бодох вэ

Ажилтнуудад цалин олгох хуваарь:

1. Тухайн сарын 1-15-ны хоорондох цалинг тухайн сарын 5-ны өдөр урьдчилан олгодог.
2. Тухайн сарын 16-31-ний хоорондох цалинг тухайн сарын 22-ны өдөр тооцож олгоно.

Жич: Тухайн сарын 1-18-ны хоорондох ирцийг гүйцэтгэлээр тооцож, 19-31-ний өдрүүдийг бүтэн ажилласнаар тооцож сүүл цалин олгодог. Хэрвээ ажилтан 19-31-ний өдрүүдэд өвчтэй, чөлөөтэй гэх мэт шалтгаанаар ажиллаагүй тохиолдолд дараа сарын цалингаас хасаж тооцно.
Ажилтны цалин бодох аргачлал:

• УРЬДЧИЛГАА ЦАЛИН: Урьдчилгаа цалинг бодохдоо ирц нь бүрэн бол үндсэн цалингийн 50%-ийг тооцоод, 10.000, 5.000 төгрөгийг тэгшитгэж олгоно.
• БОДОГДСОН ЦАЛИН=Сарын үндсэн цалин / Ажлын фонд цаг x Ажилтны ажилласан цаг
• ОЛГОВОЛ ЗОХИХ ЦАЛИН=Бодогдсон цалин + Нэмэгдэл, Хөнгөлөлтүүд
Ажилтны нэг цагийн ажлын хөлс=Сарын үндсэн цалин / сарын ажиллах ёстой хоног
Илүү цагийн нэмэгдэлийг тооцохдоо ажилтны тухайн сар дахь нэг цагийн хөлсийг энгийн илүү цагт 2дахин нэмэгдүүлж, томилолтоор ажилласан илүү цагт 1,5 дахин нэмэгдүүлж олгоно.
• САРЫН ЦАЛИН=ОЛГОВОЛ ЗОХИХ ЦАЛИН-НДШ-ХХОАТ-БУСАД СУУТГАЛ
НДШ-г 11,5%-р төлнө. Хэрвээ таны тухайн сарын олговол зохих цалин 3200000 төгрөгнөөс дээш байвал 3200000 төгрөгөөр хязгаарлагдаж 3200000*11,5%=368000 төгрөгийг төлөх болно.
ХХОАТ-тухайн сарын олговол зохих цалингаас НДШ-г хасаад үлдэгдэл дүнгээс 10% тооцно. Холбогдох хуулийн дагуу хувь хүнээс хөнгөлөлтийг ХХОАТ-с чөлөөлнө.
• САРЫН СҮҮЛ ЦАЛИН=ТУХАЙН САРЫН ЦАЛИН-УРЬДЧИЛГАА ЦАЛИН

????ЖИРЭМСНИЙ БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ

1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
2. Дээр заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх хугацааг хангасан даатгуулагч эх хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
3. Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээ, хугацаа:
1. Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн, хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100%-р тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.
2. Тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 70%-р тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 120 хоногт ноогдох ажлын өдрөөр тооцно.

????ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖ

1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.
2. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.
3. НД-н тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.
Оршуулгын тэтгэмжийн хэтжээг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл батална.

????ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ТУХАЙ

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр авах эрх

Шимтгэл төлвөл зохих хугацаа:

- Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх

- Тэтгэвэр тогтоолгох нас: 60 нас

- Эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 55 нас

- 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 50 нас

Нийтдээ 10-аас 20 хүртэл жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байсан даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо:

- Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа

- Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллавал зохих хугацаа

- Хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх гэсэн 3 болзлыг зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.

????ТЭЖЭЭГЧЭЭ АЛДСАНЫ ТЭТГЭВЭР

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалан өвчний улмаас даатгуулагч нас барсан бол түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
ТАТ-ийн хэмжээ: ТАТ-ийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь хэмжээгээр олгоно:

1. Хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3 ба түүнээс дээш бол 100%
2. Хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 2 бол 75%
3. Хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 1 бол 50%.
ТАТ олгох хугацаа: ТАТ-ийг тэжээгч нь нас барсан өдрөөс эхлэн хүүхэд 16 нас (сургуульд суралцаж байгаа бол 19 нас) хүртэл, тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвараа алдсан хугацаанд нь, тэтгэврийн насанд хүрсэн иргэнд нас барсны дараагийн сар дуустал тус тус олгоно.

????АМРАЛТЫН МӨНГӨ БОДОХ АРГАЧЛАЛ

Амралтын мөнгийг бодохдоо:

1. Амралтын олговор бодогдох дүн сүүлийн 6 сарын олговол зохих цалингийн нийлбэр байна.
2. Ажилласан хоног нь сүүлийн 6 сарын стандарт хоногийн нийлбэр байна.
3. Амралт эдлэх хоног нь жилдээ ажлын 15 хоног байна. Ажилласан жилээс хамаараад дараах нэмэгдэл хоног амрах эрх эдэлнэ.
o 6-10 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 3
o 11-15 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 5
o 16-20 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 7
o 21-25 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 9
o 26-31 жил хүртэл шимтгэл төлж ажилласан бол 11
o 32-оос дээш жил шимтгэл төлж ажилласан бол 14
НЭГ ХОНОГТ НООГДОХ АМРАЛТЫН МӨНГӨ=Сүүлийн 6 сарын нийт олговол зохих цалин / сүүлийн 6 сарын нийт ажилвал зохих хоног
ЭЭЛЖИЙН АМРАЛТЫН МӨНГӨ=Нэг хоногт ноогдох амралтын мөнгө * (15 хоног + Ажилласан жилийн нэмэгдэл хоног)

 

????ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА ТҮР АЛДСАНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ БОДОХ
Уг тэтгэмжийг даатгуулагч 3 сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн тохиолдолд авах эрхтэй. Шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзаж түүний сүүлийн бүтэн 3 сарын хөдөлмөрийн хөлснөөс доорх хувиар бодно :
Шимтгэл төлж
ажилласан хугацаа Тэтгэмж
бодох хувь
5 хүртэл жил 50%
5-аас 14жил 55%
15-аас дээш жил 75%
Хөдөлмөрийн чадвараа түр алдсны тэтгэмжийн (актны мөнгө) хэмжээг бодохдоо:
НЭГ ӨДРИЙН ДУНДАЖ ЦАЛИН=Өмнөх 3 сарын цалин / Өмнөх 3 сард ажилвал зохих өдөр
ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ=1 өдрийн дундаж цалин * тэтгэмж бодох хувь * өвчтэй байсан ажлын өдөр
Ажлын эхний 5 өдрийн актны мөнгийг байгууллага, 6-с дээш өдрийн актны мөнгийг нийгмийн даатгалын байгууллагаас авна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү